2011/10/01

"Монгол Улсын Их Сургуулийн"- Нийт оюутан залуучууд тань аа !

"Монгол Улсын Их Сургуулийн"- Нийт оюутан залуучууд болон тэдний гэр бүл , найз нөхөд та бүхний анхааралд...


МУИС-н нийт оюутнуудын анхааралд

МУИС-ийн нийт оюутнуудын эсрэг шийдвэрийг өөрчлөхийн төлөө оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болж ажиллах үүрэгтэй МУИСОХ-ноос 2011. 10. 03-ны өдөр 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнө зохион байгуулалттайгаар эсэргүүцлийн жагсаал хийнэ.

2011/09/29

"Оюутны зөвлөлийн шинэ дүрэм" баталгаажаагүй!

      “Монгол улсын их сургууль – Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн”
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
“МУИС - НШУС -ын  оюутны зөвлөл нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн, хараат бус, ашгийн бус Оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллага мөн.

                   Оюутны зөвлөлийн эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл.

Нэг. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн эрхэм зорилго
1.01 “Оюутны нийгмийн идэвхийг дээшлүүлэх, оюутны эрх ашиг сонирхолыг хамгаалах, бие даан хөгжих бололцоог хангах, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоход оршино."

Хоёр. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа чиг баримжаа
2.01 Монголын оюутны хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, оюутны байгууллагын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээлэл санал бодлоо чөлөөтэй солилцох, илэрхийлэх бололцоог бүрдүүлэх.
2.02 Оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэн оюутны дунд эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэлэг ажлыг үүсгэн хөгжүүлэн ажиллана.
Гурав. “МУИС – НШУС” Оюутны зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлана

2011/09/18

Хичээлүүд багц #1

Улс төр судлал 2 -р курсын хичэээлийн багц #1 

2011.09.01  -  2011.09.15


2011/09/08

Мэндчилгээ

IMG_2851 3


Мэндчилгээ

Нэгэн жарныг ардаа хол орхиж, өнгөрсөн хугацаанд арав гаруй мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэн гаргасан Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль бол Монгол улсдаа түүх-нийгмийн ухааны сургалт, судалгааны ажлаараа тэргүүлдэг эрдэм оюуныг түгээгч томоохон төв юм.

Эдүгээ НШУС-ийн дэргэд нийгэм, хүмүүнлэгийн ухааны 10 тэнхим, эрдэм шинжилгээний 5 хүрээлэн, төвтэйгээр сургалт судалгааны ажил эрхэлж, 100 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 17 хичээлийн туслах ажилтантайгаар ажиллаж байна. Манай нийт профессор, багш нарын 74 хувь нь эрдмийн зэрэгтэй. Мөн 11 мэргэжлээр оюутан 1240 гаруй, магистрант 186, докторант 85 суралцаж, билэг оюунаа ирлэж, амьдралын ухаарлаа хөглөж байна.

Даяаршлын үйл явц гүнзгийрч, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед манай хамт олон улс орныхоо эрэлт шаардлагад нийцсэн, дэлхийн түвшин, олон улсын жишигт хүрсэн мэргэжилтнийг сургаж бэлтгэхийн тулд сургалтын чанараа улам сайжруулах хөтөлбөрүүдээ боловсронгуй болгох, багш нарыг эрдэмжүүлэх судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хилийн чинад дахь мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Тус сургуулийн профессор, багш нар, суралцагсад Нийгмийн шинжлэх ухааны сургалт, судалгааны чиглэлээр дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, сонирхогчидтой санал бодлоо чөлөөтэй солилцох, нягт хамтран ажиллах эрмэлзлэл дүүрэн байна. Энэ тухайд манай сургуулийн үүд хаалга хэзээ ямагт нээлттэй байх болно.

Бид бүхний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, оюун билгийн лянхуа үргэлжийн мөнхөд өрнөн дэлгэрэх болтугай.


НШУС- ийн захирал,доктор,профессор Г.Эрдэнэбаяр

Улс төр судлаач мэргэжил олж авсаны үр өгөөж

 

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Улс төрийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, өөрийн орны болон олон улсын улс төрийн үйл явцыг баримжаалах, улс төрийн онол, сургаал, харьцуулсан улс төрийн үндсийг эзэмшсэн, мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагтай нийгэм хүмүүнлэгийн хичээлүүдийг судалсан байна.
Ажлын байрны талаарх мэдээлэл:
Төгсөгч нь өөрийн мэргэжлийн дагуу магистрантурт бэлтгэлгүй суралцах, суурь болон тухайлсан бэлтгэл бүхий мэргэжлийн үйл ажиллагааны бэлтгэлтэй байж, ерөнхий  боловсролын сургуульд багшлах, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан хийгээд төр болон төрийн  бус байгууллагад, хувийн хэвшлийн байгууллагад ажиллана.
Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгнө. Элсэгч нь аливааг  задлан шинжлэгч, ургуулан бодогч, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэгч шинж чанартай байвал зохино

2011/04/12

Танин мэдэхүйн философи
Татаж авхаар оруулав..


2011/04/07

Улс төрийн ерөнхий онол 2

Улс төрийн намууд сэдвийн дор  ардчилсан намын талаар сэдэв авсан
2-р багийн гишүүдийн бүтээсэн прэсэнтэйшн орууллаа 

Цааш унших дээр дарна уу !




2011/04/01


Улс төрийн ерөнхий онол 2

Улс төрийн ерөнхий онол 2 хичээл дээр өгсөн намуудын талаарх бие даалт хамгийн эхний баг амжилттай яриж дууслаа

Цааш унших дээр дарна уу !


2011/03/30

Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө


Улс төр судлалын оюутнуудын дунд зохиогдсон энэхүү бага хуралд Геополитокийн сэдвээр оролцсон Батмэнд 3-р байрт оржээ ангийн нийт хамт олны өмнөөс  баяр хүргье . Мөн манай ангиас оролцсон Гоомаралдаа ч бас баяр хүргье .




2011/03/29

Эрдэм шинжилгээний бага хурал

Эрдэм шинжилгээний бага хуралд анги ангиас хоёр оюутан оролцож байгаа билээ . Манай ангиас оролцож буй  хоёр оюутнуудын талаар товчхон мэдээлэл бичлээ .
 Цааш унших дээр дарна уу !

Ахуйн философи

Лекцээ эндээс татаад аваарай !
Цааш унших дээр дарна уу !



Улс төрийн ерөнхий онол видео


Улс төрийн ерөнхий онолын бие даалт дээр хийсэн видео орууллаа .

Тухлан сууж үзээрэй 
Цааш унших дээр дарна уу !



Философи Прэсэнтэйшн

Философийн хичээл дээрх ярисан Прэсэнтэйшн оруулсан та нар татаж авж үзээрэй .

Цааш унших дээр дарна уу !


2011/03/28

Улс төрийн нам

Улс төрийн ерөнхий онол дээр таван баг хувиарлаж тус бүрт нь намын талаар мэдээлэл олж ирж гэсэн даалгавар өгсөн


1-р баг : Монгол ардын нам
2-р баг : Ардчилсан нам
3-р баг : Иргэний зориг нам
4-р баг : Ногоон нам
5-р баг : Үндэсний шинэ нам



2011/03/27

Николло Макиавелли

Цааш унших дээр дарна уу !



Санал асуулга

Хичээлийн лекц бичэж блогт оруулах бодол байна мөн блогтоо багаараа хамтарж ажиллавал ямар байна,



2011/03/23

Орчин үеийн философи

Прагматизм бол XIX зууны сүүл үед Америкийн Нэгдсэн Улсад үүсч хөгжсөн философийн нөлөө бүхий урсгал юм.Сонгодог прагматизмын гол төлөөлөгчид болох Ч.Пирс, У.Жеймс, Ж.Дьюи болон хожуу үеийн прагматистууд О.Куайн, К.Льюис, Р.Рорти, Х.Патнем Прагматизмын нөлөөн дор боловсорсон Ф.Шиллерийн гуманизм, Ю.Хабермасын нийгмийн онол, Ч.Моррисын семиотик, Р.Карнапын логик позитивизм 




2010/12/19


Философийн ухааны доктор Б.Батчулуун.Ойлгохуйг ойлгох нь Бүгдийг мэддэг бөгөөд ойлгодог хүмүүст


Ойлгохуйг ойлгох нь
Бүгдийг мэддэг бөгөөд ойлгодог хүмүүст
Энэ сэдвийг хөндөхгүй бол болохгүй нь

1990-ээд оны эхээр өөр ертөнцтэй харьцагч, далдыг харагч, ид шидтэн, ер бусын ухаантан, Монголыг байтугай дэлхийг аврах төлөвлөгөө боловсруулсан суутан, аугаа архад, биваангарьд, сартваахууд учиргүй олширч билээ. Тэгснээ нэг хэсэг овоо цөөрч, жирийн эрүүл ухаан, боловсролтой хүмүүсийн чих амраад байсан юмсан. Гэтэл сүүлийн үед нөгөөдүүл чинь дахиад л гараад ирэх нь тэр. Гайхшаа барахдаа өөрийгөө бусдын хэлж ярьж буйг ойлгохоо больчихсон юм болов уу гэж бодоод тэдний айлдваруудад логик болон семантик анализ хийх гэж оролдов. Гэтэл болдоггүй. Логикгүй юманд логик анализ хийнэ гэж байдаггүй юм байна лээ. Гэхдээ “ойлгохуй” гэж юу болох тухай асуудал хөндсөн өгүүлэл бичих санаа өгсөн нь тэдний зүгээс надад үзүүлсэн ганц тус мөн.